Гурван сая ам.доллараар машины дугаар худалдан авчээ

Арабын нэгдсэн Эмират Улсын бизнесмэн Ахмед аль-Марзуки гэгч өөрийн машинд 10 сая драхмаар (барагцаалвал гурван сая ам. доллар) улсын бүртгэлийн дугаар худалдан авчээ. Тэрээр 23 настай бөгөөд “2” гэсэн ганцхан тоотой дугаарыг Абу-Даби хотод зохиогдсон тусгай дуудлага худалдаанаас авчээ. Бүртгэлийн ийм дугаар авсандаа “баяртай, бас бахархалтай” байгаагаа тэр хэлсэн байна.

Дуудлага худалдаагаар нийтдээ 15 сая ам.долларын дугаар худалджээ. 12 настай хүүгийн авсан 400 мянган ам. долларын “1111” гэсэн дугаарыг эцэг нь бэлэг болгон өгчээ.

Абу-Даби хотын цагдаагийн байгууллагын 60 жилийн ойд зориулан уг дуудлага худалдааг зохион байгуулсан байна. Олсон бүх мөнгийг буяны үйлсэд зориулах ажээ.

Өнгөрсөн жил Арабын нэгдсэн эмирт улсад болсон дуудлага худалдаагаар худалдсан бүртгэлийн “1” гэсэн дугаарыг 8 сая ам. доллараар худалдан авсан байна.

Энэ сарын 17-нддуудлага худалдааны “Sotheby's” ордон Михаэль Шумахерын уралдааны “Ferrari F2001” машиныг 7,5 сая ам. доллараар худалдсан юм. Шумахер энэ машинаараа 2001 оны Монакогийн Гран-при уралдаанд түрүүлж байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин