Трамп Оростой "холбоогүй"

Орос улс Америкийн сонгуульд нөлөөлөхөөр санаархаж байсан хэмээн таамаглаж байсныг мөрдөн шалгах явцад Дональд Трампын багийнхан Москватай холбоотой байсан гэх нотолгоо олдоогүй байна. АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын хяналт, засгийн газрын шинэтгэлийн хорооны дарга, бүгд найрамдах намын Жейсон Чаффетц телевизийн “Fox news”сувгийн нэвтрүүлгээр ингэж мэдэгджээ.

Тэрээр төлөөлөгчдийн танхимын хууль зүйн хороонд Хууль зүйн яамны сайд Жефф Сешнс үг хэлснийг “урагш хийсэн чухал алхам” гэж тодорхойлсон байна. Би худал хэлээгүй хэмээн сайд мэдэгдсэнийг Чаффетц дурджээ. Ардчилдсан намынхны яриад байгаа хуйвалдаан гэгчийн тухай нотолгоог би урьдын адил олж харахгүй байна тэр тэмдэглэжээ.

АНУ-д Оросын элчин сайдтайуулзаж, хуульзүйн сайдын албан тушаалд Сешнсийн нэрийг дэвшүүлснийг батлах үед Оростой холбоо тогтоох боломжийг Трампын багийнхантай хэлэлцэхэд оролцсон гэж түүнийг ардчилсан намынхан буруутгадгийг ТАСС агентлаг дурдсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин