Монголын зээлжих зэрэглэл нэмэгджээ

"Fitch" агентлагийн зүгээс Монгол Улсыг “В- тогтвортой” үнэлгээнээс “В- эерэг” үнэлгээг өгч зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлжээ. Үүнд ирэх оны төсвийг хугацаандаа батласан нь онцгой нөлөөлсөн хэмээн дүгнэсэн байна. Тухайлбал, энэ онд төсвийн алдагдлыг бууруулсан, ирэх онд ч мөн бууруулах тооцоонд үндэслэн ийнхүү зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлсэн байна.

Харин тус агентлаг өнгөрсөн оны 11 сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B-“ээс“B-” болгон бууруулж байсан билээ. Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг бууруулсан энэ шалтгаанаа тэд төсвийн алдагдал, бондын төлөлт, эдийн засгийн өсөлт муу байгаатай холбон тайлбарлаж байсан юм. Мөн төгрөгийн ханшийн сулрал ч үүнд нөлөөлж байсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ