Галт тэрэг 20 секундын өмнө хөдөлсний төлөө уучлал гуйжээ
Япончуудын цаг баримталдаг, бяцхан алдаандаа уучлал гуйдаг соёл дэлхий нийтийг гайхшруулдаг.
Саяхан үүнийг батлан харуулсан үйл явдал болжээ. Токио орчимд үйлчилдэг Metropolitan Intercity Railway компанийн Цукуба Экспресс шугамын галт тэрэг Мягмар гарагийн өглөө цагийн хуваарьт заасан цагаасаа 20 секундын өмнө хөдөлсөндөө уучлал гуйж, албан ёсны мэдэгдэл гаргасан байна.
Токиогийн Акихабара дүүргийг Ибараки мужийн Цукубатай холбодог уг галт тэрэг Минами Нагареяма өртөөнөөс өглөөний 9:44 минутад хөдлөх ёстой гэнэ. Гэтэл өнгөрсөн Мягмар гарагийн өглөө 9:43:40 цагт хөдөлж, 20 секундын зөрүү гаргасан юм байна.
Тэр өдөртөө багтаж компанийн удирдлага албан ёсны уучлал гуйсан мэдэгдлийг вэб сайт дээрээ нийтэлжээ.
Энэ явдал Японы компаниуд үйлчлүүлэгчийнхээ сэтгэл ханамжийг хэрхэн дээдэлдэгийн том жишээ болсон аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ