Грект үерийн улмаас 15 хүн амиа алджээ
Грекийн төв хотуудаар үерийн гамшиг нүүрлэж, 15 хүн амиа алджээ. Нийслэл Афинаас баруун зүгт орших Мандра, Неа Перамос, Мегара зэрэг үйлдвэрлэлийн хотууд үерийн гамшигт илүү өртсөн байна.
Амь үрэгдсэн хүмүүсийн ихэнхи нь ахмад настнууд бөгөөд тэдний цогцсыг гэрээс нь олжээ.
Үерийн гамшгийн улмаас тус улсын ерөнхий сайд Алексис Ципрас үндэсний хэмжээнд гашуудал зарласан байна. Нас барсан хүмүүсээс гадна 37 хүн гэмтлийн улмаас эмнэлэгт хүргэгдэж, хэдэн хүн сураггүй болжээ.
Сүүлийн долоо хоног орчим Грект цаг агаар таагүй байсан бөгөөд шөнөжин тасралтгүй орсон аадар борооны улмаас гэнэтийн аюул нүүрлэсэн байна. Үерийн улмаас зам харгуй сүйдэж, автомашин, мотоцикл урсаж, байшингийн хана туурга, дээвэр эвдэрч сүйджээ. Зарим байшинд нурах эрсдэл үүссэн учраас олон хүн орон гэргүй болсон байна. Нийтдээ 1000 гаруй байшин усанд урссан гэх мэдээллийг Неа Перамос хотын дэд захирагч Ставрос Фотиоу өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ