Трамп Путиний тухай юу ярив?
Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр 2016 оны Америкийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон эсэх тухай Оросын төрийн тэргүүн Владимир Путинээс асуусныг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдээлжээ. Энэ талаар Ройтерс агентлаг бямба гарагт мэдээлсэн байна.
Трампын хэлснээр, сонгуулийн өмнөх үйл явцад оросын талаас ямар нэг нөлөө үзүүлсэн гэдгийг Путин дахин няцаажээ. Иймэрхүү зэмлэл нь Путинийг доромжилсон хэрэг гэж Америкийн төрийн тэргүүн нэмж дурдсан байна.
Оросын хөндлөнгийн оролцоог АНУ-д мөрдөн шалгаж байгаа нь хоёр орны харилцааг сайжруулахад саад болж буйг Трамп цохон тэмдэглэжээ.
"Би Путинтэй хэд хэдэн удаа цухасхан ярилцсан. Яриа дажгүй байдалд болж өнгөрсөн. Бид биенээ тийм ч сайн мэддэггүй ч, бие биедээ тун дотно хандаж байх шиг санагдсан” гэж Трамп ярьжээ.
Трамптай гол нь дээд хэмжээний уулзалтын сэдвүүдийг хэлэлцсэн гэж Оросын ерөнхийлөгч сэтгүүлчдэд хэлсэн байна. Ингэхдээ АНУ, ОХУ-ын харилцаа хямралт байдлаас гараагүйг Путин тэмдэглэжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгнуульд хөндлөнгөөс оролцсон гэж Орос улсыг удаа дараа зэмлэж байсан билээ. Тухайлбал,“оросын хакерууд” ардчилсан намынхны бичиг захидлыг хулгайлан, интернэтэд тавьж, түүнчилэнсанал тоолох электрон системд нэвтрэхээр оролдсон хэмээн америкийн сэтгүүлчид болон төрийн албан хаагчид нотлож байсан юм. Оросын тал энэ бүх зэмлэлийг өндөр дээд хэмжээнд ч няцааж байгаа юм.
Санал зөрөөтэй ч,ашиг сонирхол нийлж байвал хамтран ажиллаж болохыг Сири улсын талаар ОХУ, АНУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Дональд Трамп нарын хийсэн мэдэгдэл нотлож байна. АНУ-ын төрийн департаментын дээд тушаалын төлөөлөгч сэтгүүлчдэд ингэжмэдэгджээ.
АНУ Сирийн ерөнхийлөгч Башар Асадын дэглэм болон Ирантайхамтран ажиллахгүй, учир нь эдгээр орны ашиг сонирхол АНУ-ын ашиг сонирхлоос ихээхэн ялгаатай байгаа юм гэж төрийн департаментын төлөөлөгчнэмж хэлсэн байна.
Өнгөрсөн бямба гарагт Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганы хүрээнд хоёр орны удирдагчид Сирийн тухай хамтарсан мэдэгдлийг сайшаажээ.Энэ баримт бичгийн дагуу, АНУ, ОХУ хоёр террорын “Исламын улс” бүлэглэлийг бүрэн устгах хүртэл уг бүлэглэлийн эсрэг тэмцэхэд цаашид хамтарсан хүч чармайлт тавинагэдгийг Трамп, Путин хоёр нотлож, түүнчилэн Сирийн нутаг дэвсгэрийнбүрэн бүтэн байдлыг хадгалах зарчмыг баримтлаж байгаагаа мэдэгдсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ