БНАСАУ АНУ-д цөмийн цохилт өгөхөд бэлэн

Пхеньяны удирдлага АНУ-д цөмийн цохилт өгөхөд бэлэн байжээ. РИА Новостиагентлагийн мэдээлснээр аравдугаар сард Оросын ерөнхийлөгч Владимимр Путинд БНАСАУ-ын төлөөлөгчдийн өгсөн захидалд ингэж өгүүлсэн байна.

“Энэ захидлыг америкийн талын сонорт хүргэсэн бөгөөд үүний дараа БНАСАУ-ын талаар Вашингтоны засаг захиргааны баримтладаг байр суурь өөрчлөгдсөн юм” гэж тэр хүн хэлжээ. Олон улсын парламентын холбооны ассамблейн үеэр Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенкогоор дамжуулан уг захидлыгөгсөн юм гэж тэр тайлбарласан байна.

Би ийм захидлын тухай огтмэдэхгүйюм гэж Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сүүлд нь ярьжээ.

Умард Солонгосын талаар тэвчин хүлээх эрин дууслаа гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп арваннэгдүгээр сарын 6-нд мэдэгдсэн юм. “АНУ-ын хотуудыг эвдэн сүйтгэх боломжийг бид олгохгүй.Биднийг айлгаж чадахгүй” гэж америкийн удирдагч хэлжээ.

Трамп арваннэгдүгээр сарын 8-нд Сөүл хотод хэлэхдээ, бүх “хариуцлагатай орон” Умард Солонгосыгганцаардуулахын тулд хүч чармайлтаа нэгтгэх хэрэгтэй гэж мэдэгдээд, БНАСАУ-аас эдийн засгийн харилцаагаа таслаж, дипломат харилцааныхаа түвшинг бууруулахыг Орос, Хятадад уриалсан юм.

АНУ-ын ерөнхийлөгч өөрийнх нь талаар Умард Солонгосын удирдагчийн хэлсэн үгэнд гомдож байсан ч,ирээдүйд түүнтэй нөхөрлөнө хэмээн найдаж байгаа аж. “Ким Чен Ун яах гэж намайг “хөгшин” хэмээн доромжилсон юм бол. За яахав би түүний анд байхыг мэрийж байгаа, хэзээ нэгэн цагт ингэж болох юм” гэж Трамп Твиттертээ бичжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин