Виктория Бекхэм спорт хувцас гаргана
“Reebok” компани Виктория Бекхэмтэй хамтран хэд хэдэн төрлийн спорт хувцас хийх гэж байна. Уг брэндийн төлөөлөгчид сурвалжлагчид ингэж хэлжээ.
“Эмэгтэй хүн бүр хүчтэй байдаг. Харин энэ түншлэл бол чамин хийцтэй хувцасаар дамжуулан өөрийн итгэл үнэмшлийг бусдад хүргэх боломж гэдэгт бид итгэж байна. Ямагт өөрөөрөө байж,өөрийгөө үнэлж, трэндийг дагах биш, харин шинэ трэнд бий болгох нь чухал” гэж тус компанийнхан ярьж байна.
Хүчтэй, өөртөө итгэлтэй бүсгүйчүүдэд зориулсан хувцасыг 2018 оны сүүлчээр танилцуулах ажээ.
“Би спортын хувцасанд өөрийн бүтээлч санааг тусгахаар эртнээс хүсч байсан юм. Тиймээс “Reebok” компанитай түншлэж байгаа маань миний хувьд шинэ орон зай нээж өгч байна. Миний үнэ цэнтэй зүйлсийн биелэл болж, шилдэг хувцасаар өөрийгөө төлөвшүүлэхэд эмэгтэйчүүдийг урам зоригийг сэргээж байдаг энэ домогт брэндтэй хамтран ажиллахад надад ер бусын сонирхолтой байна” гэж Бэкхэм сэтгэгдлээсээхуваалцжээ.
“Reebok” бол спортын болон өдөр тутмын хувцас, бусад дагалдах бараа үйлдвэрлэдэг олон улсын компани бөгөөд төв байр нь Америкийн Бостон хотын захын Кэнтонд (Массачусетс муж улс) байдаг юм.
Виктория Адамс британийн “Spice Girls” поп-хамтлагийн нэг гишүүнийхувиар 1990-ээд оны сүүлчээр нэрд гарсан билээ. 1999 онд тэр хөлбөмбөгчин Дэвид Бекхэмтэй гэрлэж, дөрвөн хүүхдийн (гурванхүү, нэг охин) ээж болсонюм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ