“Эрдэнэс тавантолгой” компани 7.5 сая тонн нүүрс экспортолжээ
“Эрдэнэс тавантолгой” компани одоогийн байдлаар 7.5 сая тонн нүүрс экспортолжээ. Ингэхдээ Баруун цанхиас 2.7 сая тонн, Зүүн цанхиас 4.8 сая тонн нүүрс тус бүр экспортолсон байна.
Төлөвлөснөөр бол энэ жил нийт 11.5 сая тонн нүүрс экспортлох ёстой аж. Хятадын талаас хилийн боомт дээр хязгаарлалт тавих болсноор нүүрсний экспорт нь буурчээ. Тиймээс энэ ондоо багтаан 11.5 сая тонн нүүрс өмнөд хөршид экспортолж чадах уу гэдэг эргэлзээтэй байгаа юм.
Мөн хилийн боомтын хязгаарлалтаас болж, Эрдэнэс тавантолгойн уурхайд одоогийн байдлаар 3.6 сая тонн нүүрс талбай дээр бий аж. Нэг тонн нүүрсийг 68 ам.доллараар борлуулж байгаа гэж тооцвол барагцаагаар 200 гаруй сая ам.долларын нүүрс талбай дээр ачилт хийгдэхгүйгээс сул хэвтэж байна гэж хэлж болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ