Собчак: ОХУ-ын эсрэг АНУ-ын авсан хоригийг дэмжиж байна
2018 ондОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа мэдэгдсэн телевизийн хөтлөгч Ксения СобчакАНУ-ын зүгээс авсан Оросын эсрэг хориг арга хэмжээг дэмжиж байна. Гэхдээ энэ хориг арга хэмжээнээс болоод оросын ардтүмэн хохирох ёсгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.
Собчак телевизийн CCN сувагт өгсөн ярилцлагадаа, Орос улс бий болсон олон улсын тэр аймшигтай харилцаанд буруутай хэмээн хэлсэн байна. “Бид олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн. Олон улсын эрх зүйн үүднээс Крым бол Украиных” гэж тэр мэдэгджээ.
АНУ хориг арга хэмжээний бодлогодоо ОХУ-ын эрх баригчид болон жирийн иргэдийг ялгаж салгах ёстой гэж телевизийн хөтлөгч үзэж байна.
ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2018 оны гуравдугаар сард болно. Сонгуулийн кампанит ажил 2017 оны арванхоёрдугаар сард эхлэх ёстой гэж РИА Новости агентлаг дурджээ.Ксения Собчак өөрийгөө “бүгдийн эсрэг” нэр дэвшигчийн хувиар сонгуульд оролцох бодолтой байгаагаа түрүүнд нь мэдэгдсэн юм.
2014 оны гуравдугаар сард Крымд болсон нийт ард түмний санал хураалтаар тус хойг Оросын бүс нутаг болсон бөгөөд тэгэхэд Крымын сонгогчдын 96,77 хувь, Севастополь хотын оршин суугчдын 95,6 хувь нь ОХУ-ын бүрэлдэхүүнд орох саналтай байгаагаа илэрхийлсэн билээ. 2014 оны хоёрдугаар сард Украинд төрийн эргэлт гарсны дараа Крымын эрх баригчид санал хураалт явуулсан юм.
Украин Крымыг өөрийн түр эзлэгдсэн нутаг хэмээн үзсээр байгаа билээ. Харин Крымын оршин суугчид НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу Оростой дахин нэгдэх саналтай байгаагаа ардчилсан замаар илэрхийлсэнгэж оросын удирдлагаудаа дараа мэдэгдэж байсан юм. “Крымын асуудал эцэслэн шийдэгдсэн” гэж тухайлбалОросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ