АНУ дайнд дөрвөн их наяд доллар зарцуулжээ

Нью-Йоркийн хоёр өндөр байшинг нисэх онгоц мөргөж, нураасны дараа АНУ хилийн чанадад дайн хийхэд 4,3 их наяд доллар зарцуулжээ. Брауны их сургуулийн Уотсоны нэрэмжит олон улсын судалгааны хүрээлэнгийн илтгэл зохиогчид ийм дүгнэлт хийсэн байна.

Одоогийн мөргөлдөөнүүд хэвээр байх нөхцөлд 2018 оны сүүлч гэхэд АНУ-ын энэ зардал 5,6 их наяд доллар болно. Ингэхдээ нэг их наяд орчим доллар нь байлдааны ажиллагаанд оролцогчдыг эмчлэх талаар хүлээсэн үүргийг биелүүлэхэд зарцуулагдана гэж баримт бичигт тэмдэглэжээ.

Сүүлийн 16 жилд америкийн нэг татвар төлөгч АНУ-ын гадна дайн хийхэд дунджаар 23 мянга 368 доллар төлжээ гэсэн дүгнэлт хийж байна.

Харин Пентагоны хийсэн ийм тооцоо хамаагүй бага гарсныгилтгэл зохиогчид дурдаж байна. Батлан хамгаалах яамны мэдээгээр, есдүгээр сарын 11-ний хэрэг явдлаас хойш дайн хийхэд 1,52 их наяд доллар зарцуулж, өөрөөр хэлвэл татвар төлөгч бүр дунджаар 7 мянга 340 доллар төлсөн болж байна.

Арваннэгдүгээр сарын 8-нд АНУ-ын конгресс 2018 оны цэргийн зардлыг зөвшин тохирсон байна. Энэ зардал 700 тэрбум доллар байхбөгөөд үүнээс 4,6 тэрбумыг нь Европт Оросыг “тогтоон барихад” зориулахаар төлөвлөж байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин