52 компанийн 174,946 ширхэг хувьцаа арилжжээ

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаарI, II, III ангиллын 52 хувьцаат компанийн 174 946 ширхэг хувьцаа арилжсанаас 27компанийн хувьцааны ханш өссөн байна.

Тодруулбал 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Жуулчин Говь" ХК-ийнхувьцааны ханш хамгийн өндөр буюу 15 хувиар өссөн бол "УБ-Бүк” ХК-ийнханш хамгийн өндөр буюу 14.30 хувиар унажээ.

Харин Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,094 ширхэг үнэт цаасыг 108.2 сая төгрөгөөр арилжаалсан байна. Ингэснээр "MSE ALL" индекс 1,154.63 нэгж болж 0.14 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ