Дэлхийн банкны менежер Жеймс Андерсоныг хүлээн авч уулзлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер Жеймс Андерсоныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер Жеймс Андерсон Сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаа авсанд баяр хүргээд, Дэлхийн банк Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай олон жил тус салбарт хамтарч ажилласнаа онцлон тэмдэглэлээ. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн “Хөдөө аж ахуйн маркетинг” төсөл амжилттай хэрэгжиж дууссаныг онцлов.


Уулзалтын үеэр Сайд Б.Батзориг Монгол Улсын Засгийн Газрын2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон яамны дунд хугацааны бодлогыг танилцуулан, ХХААХҮ-ийн салбар нь ДНБ-ний 36%-ийг эзэлж, нийт ажиллах хүчний 66% тус салбарт хөдөлмөр эрхэлдэг чухал салбар болохыг онцолсон.

Уулзалтын төгсгөлд Талууд Хөдөө аж ахуйн салбарт тэр дундаа “Mах, сүүний анхдугаар аян”, “Aтрын III” аян хөтөлбөртэй уялдсан мөн экспортыг дэмжих, ажлын байрыг бий болгох чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй хэмээн санал нэгдсэн.



Дэлхийн банкнаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарч хэрэгжих төсөл хөтөлбөрийн “үр дүнд” хяналт тавихад онцгой ач холбогдол өгч ажиллах болно гэдгээ ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илэрхийлсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ