Хокинг хүн төрөлхтөний сөнөж үгүй болох хугацааг нэрлэжээ
Британийн эрдэмтэн Стивен Хокинг 2600 он гэхэд хүн төрөлхтөн үгүй болно хэмээн таамаглаж байна. Хүн ам хэт олширч, эрчим хүчний хэрэглээ ихсэх нь соёл иргэншилд заналхийлж, ингэснээр Дэлхий галт бөмбөлөг болж хувирна гэж Бээжинд дээд хэмжээний “Tencent WE” уулзалтад оролцогчидтой дүрс холбоогоор харьцсан физикч үзэж байгааг “Нью-Йорк пост” сонинд мэдээлжээ.
Хүн төрөлхтөнийг шилжүүлэн суурьшуулахад тохирох гарагийг олсноор сүйрлээс зайлсхийхийг эрдэмтэн уриалсан байна. Соёл иргэншил бас нэг сая орчим жил оршин тогтнож болох альфа Центаврын дагуул нь Дэлхийг орлож болох юм гэж тэр үзэж байгаа ажээ. Тэгээд Хокинг “Breakthrough Starshot” төслийг дэмжихийг уриалсан байна. Тэрээр өөрөө уг төслийг санаачлагчдын нэг юм.
2016 оны дөрөвдүгээр сард оросын бизнесч Юрий Мильнер, Хокинг хоёрхиймэл дагуул бүтээж, Нарандойрхон гурван одны систем болох альфа Центаврын зүг илгээх ажил эхлүүлэх тухай зарлажээ. Өмнө нь Америкийн агаарын нислэг, сансрын уудмыг шинжилэн судлах үндэсний газар – НАСА “DE-STAR”(Directed Energy System for Targeting of Asteroids and ExploRation) гэсэн нэртэй мөн ийм төсөл дээр ажиллаж эхлэсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ