Коммунист дэглэмийн үед амь үрэгдсэн хохирогчдын тоог гаргажээ
АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргаа Орос дахь Октябрийн хувьсгалын ойгоор Америкт тэмдэглэдэг Коммунизмын үед хэлмэгдэгсдийн үндэсний өдөрт зориулан мэдэгдэл хийжээ.
Хувьсгалаас хойшхи нэг зуун жилд дэлхий нийтэд 100 сая гаруй хүн “дангаар захирах коммунист дэглэмүүдийн” золиос болсон юмгэж Цагаан ордон үзэж байна.
“Эдгээр хөдөлгөөн нь чөлөөлөх гэх хуурамч шалтагаар ямар ч гэм зэмгүй хүмүүсээс шүтэж бишрэх эрх, хурал цуглаан хийх эрх чөлөө болон бусад тоймгүй олон эрхийг байнга булаан авч байв. Албадлага, хүчирхийлэл, айдсын тусламжтайгаар хүмүүсийг төрд захируулжбайлаа” гэж мэдээнд өгүүлжээ.
1917 онд АНУ Орос дахь октябрийн хувьсгалыг үл хүлээн зөвшөөрч, цагаан гвардийн хөдөлгөөнийг дэмжиж байсан юм.ЗСБНХУ, АНУ-ын хооронд 1933 онд л дипломат харилцаа тогтоосон билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ