Хорт хавдраас сэргийлдэг хүнсийг нэрлэв
Британи, Норвегийн эрдэмтэд ходоодны элдэв төрлийн өвчин, түүний дотор хорт хавдар тусахаас сэргийлэх хамгийн тустай бүтээгдэхүүнийг нэрлэжээ. Судалгааны материал “Nature Communications” сэтгүүлд нийтлэгдсэнийг Уорикийн их сургууль (Их Британи) мэдээлсэн байна.
Анар, улаан соортын усан үзэм, лийр, мөөг, сэвэг зарам, шар буурцаг, ногоон вандуй нь ходоодны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд онцгой үр нөлөөтэй ажээ.
Эдгээр нь бие махбодид үрэвслийн үйл явц даамжирахаас сэргийлэхдээ, аутофагид буюу эс өөрийн хортой бүрдэл хэсгүүдийг устгахадэерэг нөлөө үзүүлдэгийг эрдэмтэд онцолж байна.
Аутофагийн хэвийн механизмд нөлөөлдөг шалтгаануудыг илрүүлснээр эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрчээ. Энэ үйл явцын зохицуулалттайхолбоотой байдаг Kenny гэдэг уургийг эрдэмтэд илрүүлсэн байна. Аутофаги хэвийн бус ажиллахад, ийм протеинхуримтлагдаж, үрэвсэл үүсгэдэг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ