Орос, Хятадыг устгах аймшигт өдөөн хатгалга хийхээр зэхэж байна

АНУ өөрийн ноёрхолыг хадгалахын тулд аймшигт дайнд эхлээд Оросыг, дараа нь Хятадыг устгахаар хүсч байна гэж интернэтийн “Agora VOX ” ресурсийн сэтгүүлч Том Алдрэн бичжээ. Өөрийгөө хамгаалж буй хохирогч мэтээр харагдах шаардлага л дайн дэгдээхэд нь Америкт саад болж байгаа юм гэдэгт Алдрэн итгэлтэй байна.

"Оросын тал АНУ-ын энэ бодлогыг аль эрт мэдсэн бөгөөд тиймээс одоо америкийн тал шинэ аймшигтай өдөөн хатгалга сэдэх болно. Ингэхдээ АНУ доллараас татгалзахаар Орос, Хятад хоёр хүсч буй нөхцөлд эдийн засгийн байдлыг муутгахад ташуур өгч байна.

Бий болсон нөхцөл байдалд Вашингтоны засаг захиргаа АНУ-ыг Оросын түрэмгийллийн золиос болгон харуулахын тулд Орост халдах шалтаг хайж байна" гэжАлдрэн бичжээ. Ингэхдээ тухайн байдал мөнхөд хэвээр байж болохгүй, АНУ, Оросын хооронд дайн гарах нь гарцаагүй гэдэгттэр итгэлтэй байна.

АНУ Оросыг алдаа гаргахад хүргэх бүхий л булай арга заль хэрэглэхээс сийхгүй гэж сэтгүүлч бичжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин