Трамп: БНАСАУ-д хандах “тэвчээрийн эрин” дууссан
Японд айлчилсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг “соёлт ертөнц болон олон улсын тогтвортой байдалд учирч буй аюул занал” гэж тодорхойлжээ. Тэрээр Японы ерөнхий сайд Шинзо Абэтай хамтран хийсэн хэвлэлийн хурал дээр хэлэхдээ, “стратегийн хүлээц тэвчээрийн эрин” дууслаа гэж мэдэгдсэн байна.
Зарим хүн миний хэлсэн үгийг шүүмжилж, хэтэрхий хатуу ширүүн хэмээн тодорхойлдог гэж Трамп хэлжээ.“Хоосон” гоё сайхан үг хэлж ирсэн сүүлийн 25 жилд юу болсныг та бүхэн харцгаадаа” гэж Трампын хэлснийг Интергфакс агентлаг иш татсан байна.
Япон, АНУ хоёр Умард Солонгосын пуужин-цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэх талаар Хятад, Оростой хамтран ажиллах бодолтой байна гэж Японы ерөнхий сайд хэвлэлийн хурал дээр хэлжээ.ИнгэхдээАНУ-аас шинэ зэвсэглэл худалдан авсаныхаа дараа Япон улс өөрийн нутаг дээгүүр нисэх Умард Солонгосын пуужинг хялбархан сөнөөж чадна гэж Трамп хэлсэн байна.
Умард Солонгост хуурай замын ажиллагаа явуулснаар л энэ орны цөмийн аюулыг бүрэн арилгаж болно гэж америкийн зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооны төлөөлөгч контр-адмирал Майкл Дюмонт мэдэгджээ. “Русская служба Би-би-си” радиостанц ингэж мэдээлсэн байна.
Ийм ажиллагаа явуулахад учирч болох хохирлыг ойролцоогоор ч гаргахад туйлын хэцүү юм гэж адмирал хэлжээ. Америкийн цэрэг газар доргүн хонгилд байгаа цөмийн зэвсгийг аюулгүй болгохыг оролдож байх завсар ийм ажиллагаа явуулахад гарч болох эрсдэл, түүний дотор Умард Солонгосын цөмийн хариу цохилт өгөх магадлалыг дээд тушаалын цэргийн төлөөлөгч бас тайлбарласан байна. Дюмонт конгрессын гишүүн Тед Льюгийн тавьсан асуулгадийнхүү хариулжээ.
Лью бас хариу мэдэгдэхдээ, Дюмонтын хэлсэн үг сэтгэл ноцтой түгшээж байгааг онцлон тэмдэглээд,Умард Солонгостой хийх мөргөлдөөний эхний өдрүүдэд гэхэд л олон зуун мянга, тэр ч байтугай олон сая хүний амь нассүйдэжболох юм гэдгийг сануулсан байна. “Умард Солонгосын эсрэг цэргийн ажиллагаа явуулах сайн хувилбар байхгүй гэсэнбаримтыг дүн шинжилгээ нотлож байна” гэж улстөрч дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ