Ли Харви Освальд ТТГ-тай холбоогүй байжээ

АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедийн амь насыг бүрэлгэсэн Ли Харви Освальд Тагнуулын төв газар (ТТГ) юмуу өөр ямар нэг тусгай албатай холбоогүй байжээ. Америкийн Үндэсний архивын газраас нийтлүүлсэн баримт бичгүүд үүнийг гэрчилж байгааг хэвлэлд дурдсан байна.

1975 оны албаны тэмдэглэлээс үзвэл, ТТГ энэ хэрэгт хамаатай дотоод, гаадаадын баримт бичгүүдийг судлаад, Освальд тагнуулын албатай холбоотой байсан гэх сэжиг үндэслэлгүй юм гэсэн дүгнэлт хийжээ.Америкийн нэг ч байгууллага Освальдыг хөлслөөгүй, түүнийг эх сурвалж болгон ашиглаж байгаагүй гэнэ.

Үүнээс гадна нийтлэгдсэн баримт бичгүүдээс үзвэл, ерөнхийлөгчийг амь үрэгдсэний дараа мөрдөн байцаагчид Освальдыг Зөвлөлт Холбоот Улс болон Кубын виз авах гэж байсан эсэхийг тогтоохоор оролдож байжээ. Энэ асуултын тухай тодорхой хариулт олоогүй ч, Освальд АНУ-аас нэн даруй гарч явахаар төлөвлөж байсныг үгүйсгэхгүй байна.

Ерөнхийлөгч Жон Кеннедийг Даллас хотод (Техас муж улс) очих үеэр 1963 оны 11 дүгээр сард буудан алсан юм. Тэгэхэд засгийн газрын комисс Ли Харвьи Освальдыг ганцаараа ажилласан гэсэн дүгнэлт хийжээ.

АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь нууцлаж байсан уг аллагад холбогдолтой хоёр мянга таван зуу гаруй баримт бичгийг Үндэсний архивын газрын сайтад нийтлэх захирамжийг энэ оны аравдугаар сарын 27-нд өгчээ. “Хуйвалдааны тухай элдэв яриаг эцэс болгох” зорилгоор ингэж байгаа юм гэж Трамп тайлбарласан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин