Эрдэмтэд хорт хавдраас сэргийлэх эмийг нэрлэв

Халуун бууруулдаг хүртээмжтэй эм болох аспирин тогтмол уух нь хорт хавдар тусах эрсдэлийг 47 хүртэлх хувиар багасгадгийг олон улсын эрдэмтдийн багийн хийсэн судалгаа харуулжээ.

Тэд хагас жилээс долоо хүртэл жил уг эмийг уусан 600 мянга гаруй хүнийг ажигласан байна. Халуун бууруулах энэ эм элэгний хорт хавдар тусахыг 47%, ходоодны хорт хавдраар өвчлөхийг 38%, бүдүүн гэдэсний хорт хавдрыг 24%-иар бууруулжээ. Аспирины үйлчлэл нь цус, уушиг, түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлэхэд ч үр нөлөөтэй байсан байна.

Европт хоол боловсруулах системийн хорт хавдар өвчин нийт хорт хавдрын өвчлөлийн бараг дөрөвний нэг болж, нас баралтын гуравны нэгийг ийм өвчтөнүүд эзлэж байгаа ажээ.

“Аспирин хэрэглэхэд бүдүүн гэдэсний хорт хавдар өвчин даамжирах нь удааширч байна. Гэхдээ энэ эмхорт хавдартай эсийн хувьслын чадамж нэмэгдэхэд нэрмээс болдог” гэж “EurekAlert!” сайтад бичжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин