Техасын сүмд халдлага гарч, 26 хүн амь үрэгджээ

Америкийн Техас мужид өнгөрсөн ням гарагт үл таних этгээд Баптистын сүмд өглөөний мөргөлийн үеэр хүмүүсийг бууджээ. Үүний улмаас 26 хүн амь үрэгдэж, 20 орчим хүн шархадсан байна. Эрэгтэй цэргийн дүрэмт хувцас өмссөн байсан бөгөөд машин хөлөглөн зугатах гэсэн гэж болсон явдлыг харсан хүмүүс ярьцгаажээ.

Одоогоор хэн гэдэг нь тодорхойгүйч, АНУ-ын агаарын цэргийн хүчний “Lackland” баазын ажилтан байж болохыг үгүйсгэхгүй байна. Уг бааз нь сүм байдаг Сазерленд-Спрингс гэдэг хотын ойролцоо оршдог ажээ.

Энэхүү бааз хэд хэдэн дуулиант хэрэгт холбогдож байжээ. 2015 онд олон арван цэрэг хүчирхийлэл, сексийн дарамтад ордог тухай гомдол гардаг байсан аж. Ийм явдал таван жил үргэлжилсэн байна. 2016 онд тус баазад бас буун дуу гарчээ. Тэр үеэр хоёр хүн амь үрэгдэж,20 хүн шархадсан байна. Тэр буудсан цэргийн албан хаагч амиа хорложээ.

Бас нэг зүйл дурдахад, энэ жил АНУ-д309 өдөрт галт зэвсэг хэрэглэн, дөрвөөс дээш хүний аминд хүрсэн хэрэг 307 удаа гарсныг телевизийн CNNсувгийн сэтгүүлчид тооцоолжээ.

Сүмд хүмүүсийгбуудсан хүн нь Сан-Антонио хотын захын дүүрэгт аж төрдөг 26 настай цагаан арьстан Девин Келли гэгч байсныгтелевизийн ABC News суваг мэдээлсэн байна.

Тэр террорын зохион байгуулалттай бүлэглэлүүдтэй огт холбоогүй байх гэж цагдаагийн газар үзэж байна. Келли АНУ-ын агаарын цэргийн хүчинд алба хааж, ням гарагийн сургуульд багшилдаг байсныг хэвлэлийнхэн дурджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин