Улс төрчдийн оффшорын баримтууд нийтлэгджээ

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум ням гарагт хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дэлхийн оффшорын компаниудын үйл ажиллагааны тухай баримт бичгүүдийг нийтлүүлжээ.

Эдгээр баримт бичигт 120 улс төрчийг дурдсан байна. Тухайлбал, тэдний дунд Канадын ерөнхий сайд, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны гишүүд, хоёрдугаар Елизаветагийн ордныхон, “Uber”, “Apple” компани оржээ.

“Paradise Papers” баримт бичгийн цуглуулгад Бермүүдийн аралд бүртгэлтэй хуулийн ” Appleby” компанийнх байж болох ойролцоогоор 13,4 сая баримт бичиг байгаа аж. Эдгээр баримт бичиг 50 гаруй жилийн хугацааг хамарчээ.

Консорциумын мэдэгдсэнээр эдгээр материал нь дэлхийн хэд хэдэн улс төрч, удирдагч, Британийн хатан хааны ордныхон, Канадын ерөнхий сайд Жастин Трюдогийн тойрон хүрээлэгчид, түүнчлэн “Nike”, “Apple”, “Uber” зэрэг компанийн оффшорын ашиг сонирхолыг дэлгэж байгаа юм.

Хуулийн “Appleby” компани үйлчлүүлэгчдийнх нь мэдээлэл алдагдсан тухай энэ оны аравдугаар сарын сүүлчээр мэдээлжээ. Америкийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн асуулгын хариуд компанийн удирдлага мэдэгдэл хийсэн байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчид өөрсдийнх нь олж авсан компани болон түүний үйлчлүүлэгчдийн гүйлгээний тухай баримт бичгийн талаар тайлбар өгөхийг уг пүүсээс хүсчээ. Ийнхүү нарийн шалгалт хийхэд пүүс болон үйлчлүүлэгчдийн зүгээс зөрчил гаргасан ямар ч баримт илрээгүй гэж “Appleby” компани мэдэгдсэн байна.

Өмнө нь ICIJ консорциум одоо ажиллаж байгаа болон хуучны хэд хэдэн улс төрчийн оффшорын дансны тухай мэдээлэл бүхий “Панамын баримт бичгүүдийг” зарласан юм. “Панамын баримт бичгүүдийг” нийтлэх ажлыг АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг болон Жорж Сорос санхүүжүүлж байсныг “WikiLeaks” сайтад сүүлд нь мэдээлжээ. Үүнд Орос болон хуучин ЗСБНХУ холбогдолтой эсэхийг тодруулах зорилгоор нийтлэснийг РИА Новости агентлаг дурдсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин