"Туркойз Хилл" компани санхүүгийн тайлангаа танилцуулав
"Туркойз Хилл" компани 2017 оны гуравдугаар улирлын санхүүгийн болон үйлдвэрлэлийн тайлангаа танилцууллаа.
ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД- 2017 оны 9 дүгээр сарын 30-наар дуусгавар болсон есөн сарын хугацаанд “Оюу толгой” компанийн 200,000 хүн цагт ногдох гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.25 байлаа.
- 2017 оны гуравдугаар улиралд гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн ажил ахицтай үргэлжилж, бүтээн байгуулалтын ажил эхэлснээс хойш нийт 5.4 кмэквивалент километр нэвтрэлт гүйцэтгэжээ.
- 2017 оны гуравдугаар улирлын төгсгөл гэхэд Босоо ам 2-д 1,249 метрийн нэвтрэлт гүйцэтгэсэн. 2018 оны туршид тоноглолын ажлыг хийхээр байгаа тул 2017 оны эцсээр нэвтрэлтийн ажлыг дуусгах төлөвтэй байна.
- Босоо ам 5-ын нэвтрэлт бүтээн байгуулалтын ажил дахин эхэлснээс хойш өдөрт дунджаар 2.6 метрээр урагшилж байсан бол гүний уурхайн баг 2017 оны 9-р сард нэвтрэлтийн хэмжээг хамгийн сайн түвшинд хүргэн ажиллалаа.
- 2017 оны гуравдугаар улирлын төгсгөлд, гүний уурхайн бүтээн байгуулалтыг дахин эхэлснээс хойш гүний уурхайн төслийн нийт зарцуулалт болон байгуулсан гэрээнүүдийн үнийн дүн нийт 1.9 тэрбум ам.долларт хүрэв.
- 2020 оны дунд үед гүний уурхайн анхны үйлдвэрлэлийн хүдрийг гаргах, гүний уурхайн үйлдвэрлэлийг 2021 оны эхэн үеэс тогтвортой түвшинд хүргэнэ гэсэн төлөвөө хадгалсаар байна.
- Тайлант улиралд ил уурхай, баяжуулах үйлдвэрийн хамт олон нийт олборлосон хүдрийн хэмжээ, нийт боловсруулсан хүдрийн хэмжээ, баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн өдрийн дундаж хэмжээгээр тус тус шинэ дээд амжилт тогтоолоо.
- 2017 оны гуравдугаар улиралд 246.9 сая ам.долларын орлого олсон нь өмнөх улирлаас 21.2 хувиар их байсан. Үүнд баяжмалын борлуулалт бага байсан ч зэс болон алтны үнэ өссөн нь голлон нөлөөлсөн.
- 2017 оны гуравдугаар улиралд зэсийн үйлдвэрлэл өмнөх улирлынхтай бараг ижил хэмжээнд байсан бол алтны үйлдвэрлэл 29.2 хувиар их байсан нь дундаж агуулгатай хүдрийн овоолго болон Үе шат 4А-ын өндөр агууламжтай холбоотой.
Гуравдугаар улирлын туршид гүний уурхайн хөндлөн нэвтрэлт, Босоо ам 2 болон 5-н нэвтрэлт, туслах дэд бүтцийн ажлууд болон налуу ам, үйлчилгээний порталын ажлуудад гүний уурхайн бүтээн байгуулалт голчлон төвлөрлөө. Гүний уурхайн ажиллах хүчний ойролцоогоор 89 хувийг Монгол ажилчид эзэлж байна.
“Оюу толгой” 2017 оны гуравдугаар улиралд 205.6 сая ам.долларыг гүний уурхайн өргөтгөлийн ажилд зарцуулжээ. 2017 оны есдүгээр сарын 30-ны байдлаар гүний уурхайн төсөлд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш нийт 753.5 сая ам.долларыг зарцуулжээ. Түүнчлэн, “Оюу толгой” 2017 оны есдүгээр сарын 30-ны байдлаар 1.1 тэрбум ам.долларын гэрээг байгуулаад байна.
“Туркойз хилл” компани “Оюу толгой”-г 2017 онд 130,000-160,000 тонн зэс, 100,000-140,000 унц алт агуулсан баяжмал үйлдвэрлэнэ гэсэн төлвөө хэвээр хадгалж байна. Ил уурхайн олборлолт энэ онд 4, 6 дугаар үе шатанд төвлөрөх ба овоолго дахь хүдрээ 2017 онд үргэлжлүүлэн боловсруулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ