Гитлерийн намтрын шинэ баримт олджээ

ШотландынАбердиныих сургуулийн эрдэмтэн Томас Уэбер нэгэн нээлт хийжээ.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, 1919 онд залуухан Гитлер хэт баруун Германы социалист намд элсэх бодолтой байсныг гэрчилсэн баримтыг түүхч олсон байна.

Германы социалист намыг үндэслэгч Ганс Георг Грассингерын өгсөн мэдүүлгийг эрдэмтний олсон тэр баримт бичигт дурдсан байна. Түүний хэлснээр, 1919 оны намар 30 настай Адольф Гитлер улс төрчийн нам болон сонинд ажилд орохыг түүнээс хүссэн байна. Гэвч Гитлер ядуу тарчиг харагдаж, дээр нь намын удирдагчаас мөнгө зээлэх гэсэн учир Грассингертатгалзсан хариу өгчээ.

“Тэгэхэдтэрээр сохор зоос ч үгүй байсан бөгөөд дээр нь Грассингерээс мөнгө зээлэх гэсэн. Нам, сонины аль алинд түүний хэрэг байхгүй хэмээн түүнд хариулсан байна” гэж Абердины их сургуулийн түүхч Томас Уэбер хэлжээ.

Тэр үед Националист нам улс төрийн хүчирхэг хүчин байсан бөгөөд сүүлд нь Гитлерийн тэргүүлсэннацистын Германы ажилчны национал-социалист нам шалихгүйд тооцогдож байсан аж.

Гэвч хэсэг хугацааны дараа байдал өөрчлөгдөж Германы социалист нам тарж, харин Германы ажилчны национал-социалист нам хүчээ авчээ. Ингээд социалист нам нэг жилийн дараа тарсан байна.

Харин нацист намын удирдлагад ороод байсан Гитлер үзэл суртлын хувьд ойр энэ хоёр намыг нэгтгэх саналыг хэд хэдэн удаа эсэргүүцэж байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин