Лениний шарилыг шилжүүлэн нутаглуулах уриалгыг тайлбарлажээ
Улаан талбайн Мавзолейд одоо байгаа Владимир Лениний шарилыг шилжүүлэн нутаглуулах тухай Чеченийн тэргүүн Рамзан Кадыровын саналд телевизийн хөтлөгч Ксения Собчак хариу өгчээ. Энэ асуудлыг нийт ард түмний санал хураалтаар шийдвэрлэх ёстой гэж Собчак үзэж байна.
Лениний шарилыг шилжүүлэн нутаглуулах тухай асуудлыг Оросын ард түмэн шийдвэрлэх ёстой. Ингэхдээ нийт ард түмний санал хураалт юмуу чөлөөт сонгуулиар үүнийг шийдэх хэрэгтэй гэж Собчак Facebook-т бичжээ.
Түрүүнд нь Рамзан Кадыров хувьсгалчийн шарилыг шилжүүлэн нутаглуулахыг Telegram-д уриалсан юм гэж “Известия” сонинд бичсэн байна. Ингэх нь хүнлэг, ухаалаг явдал болно гэж тэр тэмдэглэжээ.Ингэхдээ энэ асуудлаархи шийдвэрийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гаргах ёстой гэж Кадыров үзэж байна.
Лениний шарилыг Улаан талбайгаас гаргахнь ичгүүргүй, булай явдал гэж ОХУ-ын коммунист намын удирдагч Геннадлий Зюганов аравдугаар сарын сүүлчээр олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд мэдэгдсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ