ЗСБНХУ-ын нууц зэвсэг Оросыг АНУ-аас хамгаална
Шинэчилсэн “Курьер” пуужингийн үйлдвэрлэлийг сэргээх нь дундболон ойрын тусгалын баллистик пуужинг устгах тухай хэлэлцээрээс АНУ гарч болзошгүй хариуд авах арга хэмжээ болж болох юм гэж пуужин-сансрын салбарын төлөөлөгч «Военно-промышленныйкурьер» сонины сурвалжлагчид хэлсэн байна.
“Хэрвээ америкчууд Европт дунд болон ойрын тусгалын баллистик пуужин дахин байрлуулвал, энэ нь Европын нутаг дахь Оросын стратегийн объектуудад Америкийн баллистик пуужингийн хүрч ирэх хугацаа 7-10 минут хүртэл багасна гэсэн хэрэг болно” гэж төлөөлөгч онцолжээ.
Ийм нөхцөлд Орос улс Арктикт хариу арга хэмжээ авах хэрэгсэл байрлуулж болох бөгөөд тэндээс америкийн стратегийн объектуудад хүрч тусах хугацаа нь хэдхэн минут байх болно. Ийнхүү учрыг мэдэх тэр хүн “Курьер” пуужинг хариу арга хэмжээ болгон ашиглахыг санал болгосон байна.
Тив хоорондын хатуу түлшний 15Ж59 “Курьер” пуужин (НАТО-гийн ангиллаар – SS-X26 пуужин) нь бага урттай (11,2 метр), бага жинтэй (15 тонн)бөгөөд тиймээсбайрлуулаххувилбар нь олон юм. Уг пуужинг дөрвөн удаа туршсан бөгөөд ЗСБНХУ тив хоорондынхөдөлгөөнт баллистик пуужин үйлдвэрлэхийг зогсоох тухай хэлэлцээрт 1991 оны 11 дүгээр сарын 6-нд АНУ-тай гарын үсэг зурсны дараа мөн онд уг пуужинг үйлдвэрлэхээ больсон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ