Хорооны актуудыг хуульд нийцүүлэхээр хэлэлцүүлж байна
Банкнаас бусад санхүүгийн зах зээлд Санхүүгийн зохицуулах хорооноос батлан мөрдүүлж буй журам, дүрэм, заавруудыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн шинэчлэхээр ажиллаж байна. Үүний хүрээнд шинэчлэхээр бэлтгэсэн төслүүдийг www.frc.mn сайтын Таны туслах цэсийн Хууль тогтоомжийн төсөлд өгөх санал хэсэгт нээлттэй байршуулан, санхүүгийн зах зээлийн оролцогчид, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгч нар, иргэд олон нийтээр хэлэлцүүлж байна.
Өнөөдрийн байдлаар, өмнө мэдээлсэн Үнэт цаасны зах зээлийн журмуудаас гадна Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохицуулалтын журам, заавар, Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам, Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн маягт бөглөх, баримт бичгийг бүрдүүлэх заавар болон Даатгалын салбарт мөрдөгдөж буй дүрэм, журам, заавар, аргачлалыг “Даатгалын багц дүрэм” болгон нэгтгэж өөрчлөн боловсруулсныг хэлэлцүүлж эхлээд байна. “Даатгалын багц дүрэм” нь дотроо 22 акттай бөгөөд тус бүрд нь оролцогчид, олон нийтээс санал авч, эцэслэн батлах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ