Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд 70 орд бүртгэжээ
Монголын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 70 ордын нөөцийн хэмжээг Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд шинээр бүртгэсэн гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Шинээр бүртгүүлсэн ордууд нь 2070,2 кг алтны нөөц бүхий үндсэн хоёр орд, 2737,63 кг алтны шороон орд 22, холимог металлын хоёр ордын 1761,62 тонн цагаан тугалга, гянт болдын хоёр ордын 3862,1 тонн, зэсийн хоёр ордын 13494428 тонн зэс, 749,78 кг алт, 2490,9 тонн молибденыг бүртгэжээ. Түүнээс гадна,төмрийн дөрвөн ордын 11870,85 мянган тонн, ховор металлын нэг ордын 40,84 тонн хромит, нүүрсний есөн ордын 1397.31 сая тонн, хайлуур жоншны таван ордын 435,34 мянган тонн жонш, шохойн чулууны дөрвөн ордын 185745,9 мянган тонн, мөнгөний хоёр ордын 10,5 тонн мөнгө, 87,73 мянган тонн хар тугалга, 82,85 мянган тонн цайр, барилгын чулууны долоон ордын 728266.5 мянган тонн дайрга, элс хайрганы гурван ордын 614543.8 тонн, цахиурын элсэн чулууны 23,77 мянган тонн, цахиурын судлын 1299,5 мянган тонн, шаврын хоёр ордын 1851.2 мянган тонн, элсний хоёр ордын 1481.9 мян.м3 нөөцийг тус тус бүртгэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ