Нью-Йоркийн террористад цаазаар авах ял "онооно"

Аравдугаар сарын 31-нд Нью-Йоркт террорын ажиллагаа үйлдсэн Узбекистинаас гаралтай Сайфулло Саиповт бүх насаар нь хорих юмуу цаазаар авах ял оноож болох юм. Нью-Йоркийн өмнөд тойргийн прокурорын үүрэг гүйцэтгэгч Жун Ким ингэж мэдэгдсэнийг Ройтерс агентлаг уламжилсан байна.

Саипов ногоон картаар Америкт ирсэн байжээ. Аравдугаар сарын 22-нд тэрээр машин түрээслэж, террорын ажиллагаа үйлдэхээр сургуулилт хийж эхлэсэн байна. Тэрээр ийм ажиллагааг үйлдэхээр бүр хоёр сарын өмнөөс төлөвлөж эхлэснийг Ким дурджээ.

Саипов Бруклиний гүүр хүрэхзамдааальболох олон хүнийг дайрах бодолтой байсан аж. Ингэхдээ машиныхаа урд, хойно нь террорын “Исламын улс” бүлэглэлийн далбааг хатгах бодолтой байсан ч,бусдын анхаарлыг дэмий татаад яахав хэмээн болгоомжилжээ.

Саипов Хэллоуины баяраар аль болох олон хүүхдийг бүрэлгэх боломж гарна хэмээн үзэж байсан учир, аравдугаар сарын 31-ний өдрийг террорын ажиллагаа үйлдэхээр зориуд сонгож авсан байна.

Ачааны машин барьж явсан Саипов мягмар гарагт Нью-Йоркт явган зорчигчдыг санаатай дайрч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сууж явсан сургуулийн автобусыг мөргөжээ. “Аллах Акбар!” хэмээн хашигарсан тэр машинаас бууж, хүмүүс рүү буудаж эхлэсэн байна. Ингэснээр 8 хүн амь үрэгдэж, 11 хүн шархадсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин