Оросын иргэд Ксения Собчакт хэрхэн хандаж байна вэ?

Сэтгүүлч Ксения Собчакийг Оросын бараг бүх иргэн мэддэг хэдий ч, 2018 оны гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуулиар иргэдийн 8 хувь нь л түүний төлөө санал өгөхөөр байна. Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төвийн судалгааүүнийг харуулжээ.

Санал асуулгад оролцогчдын75 хувь нь Сочакийн хэн гэдгийг мэддэгийг социологчид сүүлчийн санал асуулгынүеэр тодруулсан байна. Ингэхдээ оросын иргэдийн 8 хувь нь л түүний төлөө санал өгөхөд бэлэн байгаа ажээ. Сэтгүүлч Москва, Санкт-Петербургт хамгийн их рейтингтэй (16 хувь) байна. Түүнд улс төрийн ирээдүй байхгүй хэмээн69 хувь нь үзэж, харин 6-хан хувь ньийм ирээдүй бий гэж үзжээ.

Санал асуулгад оролцогчидтүүндголдуу таагүй хандаж байна. Тухайлбал, оросын иргэдийн 20 хувь нь түүнд эерэгээр, харин 64 хувь таагүй хандаж байна.

Санал асуулгад оролцогчдын дөрөвний нэгээс жаахан илүү (26 хувь) нь Собчакт ерөөс эерэг чанар байхгүй хэмээн үзжээ.Шулуун зан, ухаалаг чанар, гадаад төрхийг түүний эерэг байдалдхамруулсанбайна. Иргэдийн 5 хувь нь ингэж үзжээ. Санал асуулгад оролцогчдын 10 хувь нь түүний бие авч явах, бусадтай харьцах байдал, 4 хувь нь “пиардах” санаархлыггол сөрөг чанарт хамруулсан байна.

Собчакийн зорилтот хүмүүс нь залуус, нийслэл болон том хотуудын оршин суугчид бөгөөд одоогийн улс төрчдийн дундаас тэр өөрийн төлөөлөгчдийг олж харахгүй байна гэж дээрх төвийн ерөнхий захирал Валери й Федоров тэмдэглэжээ.Түүний хэлснээр, ахмад үеийнхэн Собчактс өргөөр хандаж, 25-аас 34 хүртлэх насныхан түүний тухай илүү нээлттэй ярьж байжээ.

Санал асауулгыг 2017 оны аравдугаар сарын 21-22-нд явуулж, түүндянз бүрийн хотын 1200 иргэн оролцсон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин