Шатахууны онцгой албан татвар нэмэх хугацааг хойшлуулах санал гаргажээ
Шатахууны онцгой албан татварыг нэмэх хуулийн хэрэгжилтийг хойшлуулах саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргажээ.
Тодруулбал, тус яамнаас шатахууны хангамж, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах, нэмэхгүй байх бодлого баримталж байгаа бөгөөд Сангийн яам болон ОУВС-д дахин хэлэлцээр хийж, шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр тохирсон тоо хэмжээг бууруулах, хэрэгжиж эхлэх хугацааг хойшлуулах саналуудыг тавиад байгаа аж.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өсөлттэй ийм цаг үед онцгой албан татварыг нэмэх нь нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Мөн аж ахуй нэгжүүд нөөцөө бэлтгэх хугацааг нь бодолцож 2017 оны аравдугаар сарын 30-н хүртэл онцгой албан татвар нэмэх асуудлыг хойшлуулсан байсан юм. Засгийн газраас одоогоор шатахууны онцгой албан татвар нэмэх талаар ямар нэг шийдвэр гаргаагүй байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ