Зам тавьж өгөөгүй жолоочийг 2,5 мянган рублээр торгоно
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочид ногдуулах торгуулийг2,5 мянган рубль болгох (107 мянга гаруй төгрөг) тухай хуульд гарын үсэг зуржээ. Баримт бичгийг аравдугаар сарын 30-нд эрх зүйн мэдээллий албан ёсны сайтад нийтлэсэн байна.
Энэ хууль нь дугуйтай болон явган зорчигчид, бусад хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгөх замын хөдөлгөөний дүрмийн шаардлагыг биелүүлээгүй бол 1,5-аас 2,5 мянга хүртэл рублийн торгууль тогтоож байгаа засварыг захиргааны зөрчлийн хуульд оруулж байна. Өмнө нь торгуулийн хэмжээ1,5 мянган рубль байсныг “Известия” сонинд дурджээ.
Он гарсаар Орост явган зорчигчдыг дайрсан 28 мянга гаруй осол гарсан байна. Эдгээрээс жолоочийн буруугаар 16,8 мянга, явган зорчигчийн буруугаар 11,6 мянганхэрэг зөрчил гарчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ