Ксения Собчакийн штабт хагарал гарчээ

2018 оны Оросын ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бодолтой байгаагаа ердөө хоёр долоо хоногийн өмнө мэдэгдсэн телевизийн хөтлөгч Ксения Собчакийн штабт хагарал гарчээ.Тухайлбал,улс төрийн технологич Алексей Ситников штабаас явсан байна. Ингэхдээ Ситников ганцаараа яваагүй, Ксения Собчакийн штабын ажилтнуудын гуравны хоёр орчмын хамт явсан байна. Штабт Ситников гарын үсэг зуруулах ажлыг хянаж, сайн дурынхантай ажиллах ёстой байжээ.

Собчакийн албан ёсны төлөөлөгч Ксения Чудинова энэ мэдээллийг нотлосон байна. Ингэхдээ Ситников болон түүний багийнхан Собчакийн штабаас явснаар ямарваа хагарал гарна хэмээн үзэхгүй байна гэж тэр мэдэгджээ.

“Бид маш эвсэг, сайн хамт олон” гэж Чудинова хэлж байна. Гэвч Ситников багийнхныхаа хамт явсан шалтгааныг Собчакийн төлөөлөгч тодруулж тайлбарлаагүй байна.

Аравдугаар сарын 18-нд Ксения Собчак сонгуулийн өмнөх штабынхаа гишүүд, түүний дотор штабын тэргүүн улс төр судлаач Игорь Малашенког танилцуулсан юм.Тэрээр Ситниковын нэг адил 1990-ээд оны дунд үед Борис Ельцин болон түүний сонгуулийн өмнөх кампанит ажилд шууд хамаатай байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин