Манхэттенд террор үйлдсэн этгээд Узбекистанаас иржээ

Аравдугаар сарын 31-ний өдөр Нью-Йоркт террорын ажиллагаа үйлдсэн Сайфулло Саипов гэгч нь Узбекистан гаралтай хүн ажээ. Энэ талаар тусгай албаныхан телевизийн NBC 4 New York сувгийн сурвалжлагчид ярьсан байна.

29 настай Саипов 2010 онд АНУ-д иржээ. Сүүлийн үед тэрээр Флорида муж улсын Тампа хотод сууж байсан байна. Түүнээс энэ муж улсын жолоочийн үнэмлэх гарчээ.

Саипов 1988 оны хоёрдугаар сард төрсөн аж. Гэхдээ террористын төрсөн газрыг одоогоор зарлахгүй байна.

NBC 4 New York сувгийн мэдээлснээр, террорын ажиллагааны улмаас найман хүн амь үрэгдэж, бас 15 хүн бэртэж шархаджээ. Тэрээрбуудах үедээ «Аллах Акбар!» хэмээн хашигарч байсан гэж болсон явдлыг харсан хүмүүс ярьж байна. Эрх баригчид энэ хэрэг явдлыг террорын ажиллагаа гэж үзжээ.Сэжингтэнийг цагдаа нар шархдуулж, саатуулсан бөгөөд одоо эмнэлэгт байгаа аж.

Энэ хэрэг явдал орон нутгийн цагаар 15:15 цагт (УБ-ын цагаар арваннэгдүгээр сарын 1-ний шөнийн 03:15 цаг) болжээ. Машин барьж явсан этгээд унадаг дугуйны зам дээр байсан хүмүүсийг дайрч, сургуулийн автобус мөргөөд, дараа нь хүмүүс рүү буудсан байна.

“One World Trade Center” гэдэг өндөр байшингаас холгүй газар ийнхүү хүмүүсийг дайрчээ. Энэ байшин нь 2001 оны есдүгээр сарын 11-ний террорын ажиллагааны улмаас нурсан хоёр цамхагаасхолгүй байдаг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин