Хэрвээ энэ ням гарагт сонгууль болвол, Путин ялах нь
Хэрвээ оросын шинэ төрийн тэргүүнийг бүр энэ ням гарагт сонгохоорболвол, оросын иргэдийнолонхи нь Владимир Путиний төлөө санал өгөхөөр байна.“Олон нийтийн санаа бодол” сангаас зохих санал асуулга явуулжээ.
Санал асуулгад хамрагдагсдын 67% нь одоогийн ерөнхийлөгчийн төлөө санал өгөхөд бэлэн байна. Сонгогчдын 7%-ийн дэмжлэгтэйгээр Оросын либерал-ардчилсан намын удирдагч Владимир Жириновский удаалжээ.Бас иргэдийн 4% ньОХУ-ын коммунист намын дарга Геннадий Зюгановын төлөө санал өгөх бодолтой байна.
2012 оны сонгуультай харьцуулвалПутиний рейтинг 18%-иар өссөнийг социологчид тэмдэглэжээ. Үүнээс гадна, оросын иргэдийн 80% нь одоогийн төрийн тэргүүнд итгэж байгаагаа мэдэгдсэн байна.Дийлэнх олонхи буюу 81% нь төрийн тэргүүний албан тушаалд Путиний явуулж буй үйл ажиллагааг нааштай үнэлжээ.
Социологчид санал асуулгын дүнг судласнаар,нэр дэвшигсдийн сонгогчдын тодорхой зүй тогтолыг илрүүлжээ.Тийнхүү, Путинийг сонгож буй сонгогчдындунд60-аас дээш насны хүмүүс, ингэхдээ олонхи нь эмэгтэйчүүд байна.Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг нааштай үнэлж буйсанал асуулгад оролцогчдын олонхийн орлого8-аас 20 хүртэл мянган рубль байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ