АНУ-ын хүн амын 90 хувийг устгаж болох аргыг нэрлэжээ

АНУ-ын хүн амын 90 хүртэл хувийг устгах цахилгаан соронзон импульс үүсгэж чадах цөмийн бөмбөг Умард Солонгосын зэвсэглэлд байж мэдэх юм. Энэ талаар АНУ-ын конгрессын цахилгаан соронзон импульсийн зэвсгийн асуудал эрхэлсэн комиссын ажилтан асан Уильям Грэм, Питер Винсент Прай нарын илтгэлийг Business Insider сайт иш татан мэдээлжээ.

БНАСАУ АНУ-ын нутаг дэвсгэр дээр цөмийн бөмбөг дэлбэлж болох бөгөөд энэ нь өндөр давтамжийн цахилгаан соронзон импульс үүсгэж, улмаар улсын эрчим хүчний системийг таслана гэж тэд үзэж байна. “Ингэснээр нэг жилийн хугацаанд АНУ-ын хүн амын90 хүртэл хувь нь үхнэ” гэж илтгэл зохиогчид бичжээ.

Ингэхдээ хагас жилийн өмнө америкийн тагнуулын алба БНАСАУ-ын цөмийн боломжид итгэлгүй хандаж байсан бол, одоо Умард Солонгосын пуужин Денвер, Чикаго хот, ер нь тус орны аль ч цэгт хүрч чадна хэмээн үзэж байгаа аж. Умард Солонгосын зэвсэглэлд 60 цөмийн цэнэг байж болох юм гэж илтгэл зохиогчид үзэж байна.

Мөн иймэрхүү бодол нь “инээдэмтэй” бөгөөд уг сэдлийг хэрэгжүүлэх зуун хувийн баталгаа байхгүй гэж Business Insider сайтын шинжээчид онцолжээ. “Умард Солонгос Америкийн аль нэг хотод зүгээр л цохилт өгөх тийм эрсдэл үүсгэх нь юу л бол” гэж сайтад бичсэн байна.

Ийм үйлдэл нь АНУ-ын цахилгааны сүлжээг сүйтгээд зогсохгүй, БНАСАУ-ын эсрэг хариу арга хэмжээ авах Хятад, Орос, Япон зэрэг орны хиймэл дагуулыг ч устгана гэдгийгбас дурджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин