Жон Кеннедийг удахгүй үхнэ гэж бооцоо тавьж байжээ
АНУ-ын Үндэсний архивын газар АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедийн амь насыг бүрэлгэсэн хэргийн тухай нууц материалуудаас заримыг нь ил болгожээ.
Кеннедийн амь насыг бүрэлгэсэн хэргийн тухай ил болгосон материалын нэг нь түүний үхлийн нууцыг нээж байна. Америкийн 35 дахь ерөнхийлөгчийг амь үрэгдэхээс 3 долоо хоногийн өмнө Шинэ Орлеаны нэгэн бааранд нэг эр Кеннеди алагдаж үхнэ хэмээн 100 доллараар бооцоо тавьжээ.
Роберт Роулс гэгчийн мэдүүлснээр, хэд хэдэн хүний яриаг сонсоход тэдний дундаас ажлын хувцастай нэг хүн ялгарч байжээ.
Маргалдах явцад "Жон Кеннедид амьд явах хугацаа тун бага үлдсэн" хэмээн тэр үл таних хүн нэг бус удаа онцлон хэлж байсан аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ