Номхон далайд таван сар хөвж явсан хоёр эмэгтэйг аварчээ
Хоёр нохойныхоо хамт задгай далайд дарвуулт завиар таван сар хөвж явсан хоёр эмэгтэйг АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний десантын “Ашланд” хөлөг онгоцны багийнхан Япконы эргээс 1,4 мянган километрийн орчимд аварсаныг телевизийн “ABC News” суваг мэдээлжээ.
Гавайин арлын оршин суугч Женнифер Аппель, Таша Фуаба нар Таити арал хүрэхээр бүр тавдугаар сард гарч, харин далайн шуурганы үед завины хөдөлгүүр эвдэрсэн байна.Хоёр эмэгтэй дарвуулаа хэрэглэн хүрэх газартаа очино хэмээн найдаж байсан ч,урсгалд туугдан задгай тэнгистгарч, чиглэлээ алджээ.Аялагч бүсгүйчүүд тусламж үзүүлэхийг хүссэн мэдээ явуулсан ч,дохио хэтэрхий сул байсан учир, эрэг болон бусад хөлөг онгоцонд хүрээгүй байна.
Өөрсдийнх нь хэлснээр, далайн усыг цэвэршүүлдэгтөхөөрөг, нэг жилд хүрэлцэххоол хүнстэй байснаартэд амьд гарчээ.
Номхон далайд нэг сар гаруй хөвжявсан 15 хүнийг Соломоны арлын ойролцоогоос аварсан тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд түрүүнд нь мэдээлж байсан юм.Тэд Папуа-Шинэ Гвинейгаас Лихарарал хүрэх гэж бодолтой байсан бөгөөдшингэн дутагдсанаас болоод нэг эмэгтэй нь нас баржээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ