Америкчууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэдэггүй
АНУ-ын оршин суугчдын үлэмжхэсэг нь Америкийн телевизийн сувгууд болон хэвлэлд итгэдэггүй гэдгийг "Sputnik.Санаа бодол" санал асуулга харуулжээ. Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бодитой мэдээлдэг үү, эсвлэл эрх баригчид, томхон бизнесийн нөлөөнд байдаг уу гэсэн асуултад хариулахыг санал асуулгад оролцогчдоос хүссэн байна.
Тэдний талаас илүү нь буюу 59% нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд өөрийн биш, харин улс төрчид, бизнесчдийн санаа бодлыг илэрхийлдэг гэж үзэж байна. 2015 онтой харьцуулвал ийм байр суурь баримтлаж буй америкчуудын тоо зургаан хувиар өсчээ. Дөрөвний нэгээс жаахан илүү нь хэвлэлийг “бүхэлдээ шударга” гэж тодорхойлсон байна.
Голдуу бүгд найрамдах намынхан (78%) болон Дональд Трампын талынхан мэдээллийн хэрэгсэлд итгэдэггүй бол,ардчилсан намынхны дунд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг шударга гэдэгт талаас жааханцөөхөн нь эргэлздэг байна.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бодитой гэдэгт баруун муж улсуудын оршин суугчид, ер ньболовсролын түвшин өндөртэй хүмүүс итгэлтэй байдаг аж.
Простестант шашинтнууд болон шашингүйн үзэлтнүүдийн дийлэнх олонхи нь хэвлэлийг худалдагдсан хэмээн үзэж,харин католиг шашинтнуудын дунд тал хүрэхгүй нь ийм бодолтой байдаг байна.
Дундаас жаахан илүү орлоготой АНУ-ын оршин суугчдын дөрөвний гурав нь мэдээллийн хэрэгсэлд итгэх хандлагагүйбайна. Ингэхдээ бас илүү чингээлэг америкчууд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг бодитой гэж үздэг ажээ.
Олон нийтийн санаа бодлыг судладаг Францын хамгийн ахмад “IFop” компани уг санал асуулгыг 2017 оны есдүгээр сарын 20-27-ндАНУ-д явуулсан байна. Санал асуулгад 18-аас дээш насны 802 хүн оролцжээ.Нийт орны хэмжээндгарч болохсанал асуулгын дүнгийн алдаа нь 3,1%, итгэж болох магадлал95% аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ