Монголбанкны захирлуудын зөвлөл хуралдлаа

Монголбанкны Захирлуудын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2017.10.26/ болж, цаг үеийн болон бодлогын хүрээнд 4 асуудал хэлэлцлээ. Үүнд:

  • “Активын чанарын үнэлгээний үйл явц, тулгарч буй асуудлууд, шийдвэрлэх арга зам болон ОУВС-гийн хурлын талаарх мэдээлэл”,

  • “Монголбанкны санхүүгийн тайлангийн шинжилгээ /2017 оны III улирал/”,

  • “Монголбанкны системийн 2018 оны нийгмийн хөгжлийн сан, захиргааны орлого, зардал, мөнгөн тэмдэгтийн үйл ажиллагаатай холбоотой зардал, хөрөнгө оруулалтын төсвийн төсөл”,

  • “Монголбанкнаас Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэл, арга хэрэгсэл” зэрэг мэдээллүүдээр холбогдох газар, хэлтсийн захирлууд танилцуулга хийв.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан үүрэг, чиглэл өгч, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ