Ши Зиньпин 2022 оноос хойш ч эрх мэдлээ "хадгална"
БНХАУ-ын тэргүүн Ши Зиньпинтус орны коммунист намын ТХ-ны улс төрийн товчооны шинэ гишүүдийг томилсон тухайгаа зарлаад, "Ши-гийн залгамжлагч болох хүн энэ жагсаалтад ороогүй нь 2022 оноос хойш ч түүний эрх мэдлээ хадгалж үлдэх магадлалыг ихэсгэж байна" гэж “Bloomberg” агентлаг бичжээ.
Ши Зиньпиний статусыг дээшлүүлсэн намын дүрмийг батласантай холбоотой шинэ бүрэлдэхүүн нь ирэх арван жилд дэлхийн хоёр дахь эдийн засагт түүний үзүүлэх нөлөөний үндэс суурийг тавьж байна.Өнгөрсөн долоо хоногт тэр 2050 он гэхэд Хятадыгцэцэглэж буй дунд анги, хүчирхэг арми, цэвэр хүрээлэн буй орчин бүхий дэлхийн тэргүүлэх орон хэрхэн болгохыг юу гэж харжбайгаагаа тайлбарласан юм.
“Ши-гийн хүчирхэг байдал нь өмнө нь ажиллаж байсан удирдагчдын томилсон залгамжлагчийг заавал хүлээн авах ёсгүй гэсэн үг юм. Тэр маргаангүй удирдагч болж байгаа өнөө үед дараачийн таван жил нь өнгөрсөн таван жилийнхээс илүү тайван байх ёстой” гэж Чикагогийн их сургуулийн улс төр судлаач Дали Ян хэлсэн байна.
“Вести Экономика” сайтад бичсэнээр эрх баригч ХКН шинэчилэн засварласан дүрмийг батлаж, түүнд Ши Зиньпиний нэрийг оруулжээ. Тийнхүү, Ши Зиньпин Мао Зэдун, Дэн Сяопин нартай нэг зиндаандорж байна.
Дүрэмд намын одоогийн ерөнхий нарийн бичгийн даргын нэрийг оруулсан явдал болон улс орныг хөгжүүлэх цаашдын замналын тухай түүний үзэл баримтлал нь Хятадын удирдагчийн хувьд асар томамжилт юм.Хятадын тэр бүр удирдагч ийм хүндэтгэл хүлээж байгаагүй бөгөөд үүнээс гадна Ши Зиньпин амьд сэрүүндээ нэр нь дүрэмд орсон Маогийн дараах хоёр дахь хүн болжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ