Есдүгээр сард 808 зээлдэгчид ипотекийн зээл олгожээ

Орон сууцны 8 хувийн зээлийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэж байна.

Есдүгээр сард банкууд 808 зээлдэгчид 49.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 4.2 их наяд төгрөгт хүрч, нийт зээлдэгчдийн тоо 92.6 мянга болжээ.

Мөн орон нутаг дахь банкууд 204 зээлдэгчид 7.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноор орон нутаг дахь банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 768.1 тэрбум төгрөгт харин зээлдэгчдийн тоо 25.3 мянга болсон гэж Монголбанкнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ