Гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбумын ашигтай гарлаа

Үндэсний статистикийн хорооноос Монголын эдийн засаг нийгмийн судалгааг сар бүр танилцуулдаг.

Монгол Улс 2017 оны эхний 9 сард дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.7 тэрбум америк доллар, үүнээс экспорт 4.6 тэрбум америк доллар, импорт 3.1 тэрбум америк долларт хүрлээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.3 тэрбум америк доллараар, импорт 682 сая америк доллараар тус тус өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний 9 сард 884.4 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2017 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 567.7 сая америк доллараар нэмэгдэж, 1.5 тэрбум америк долларт хүрчээ. Экспорт 2017 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.2 тэрбум америк доллар, үүн дотор нүүрсний экспорт 1.2 тэрбум америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ