Татварын нийт орлого 4.4 их наяд төгрөг болжээ
Үндэсний статистикийн хорооноос Монголын эдийн засаг нийгмийн судалгааг сар бүр танилцуулдаг. Есдүгээр сард хийсэн судалгааны дүнг өнөөдөр /2017.10.12/ танилцуулсан бөгөөдинфляци 5.3 хувьтай гарч, улсын орлого өсч, зарлага буурсныг дуулгав.
АЛДАГДАЛ 737.9 ТЭРБУМ
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2017 оны эхний 9 сард 5.0 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5.8 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 737.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр буурахад орлогонэг (25.5%) их наяд төгрөгөөр өсөж, харин зарлага 291.4 (4.8%) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.
4.4 ИХ НАЯДЫН ТАТВАР ЦУГЛУУЛЖЭЭ
Татварын нийт орлого 4.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 876.5 тэрбум төгрөгөөр өсөхөд онцгой албан татварын орлого 132.7 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч, орлогын албан татвар 367.9 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 378.9 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 118 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 84.0 тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 45.9тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ