Дэлхийн банк, ОУВС-гийн уулзaлтад Төвбанк оролцож байна

Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн 2017 оны жилийн уулзалт энэ сарын 10-15-ны өдрүүдэд АНУ-ын нийслэл Вашингтон хотноо зохион байгуулагдаж буй.

Тус уулзалтад Дэлхийн банк, ОУВС-гийн удирдлагууд цугларан дэлхийн эдийн засгийн цаашдын төлөв байдал, олон улсад өрнөж буй гол үйл явдлууд, дэлхийн санхүүгийн тогтолцооны нөхцөл байдлын талаар хэлэлцдэг бөгөөд гишүүн орнуудын төв банк болон сангийн яамны төлөөллүүд, эрдэмтэн судлаачид, хувийн хэшлийнхэн, төрийн бус байгууллагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагын мэргэжилтнүүд ч оролцдог.

Энэ жилийн уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг оролцож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ