72.4 сая төгрөгийн хохирлыг барагдуулжээ
Хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах нь Санхүүгийн зохицуулах хорооны үндсэн чиг үүргийн нэг юм. Хорооны үйл ажиллагаанд итгэх олон нийтийн хандлага сайжирч, зөрчигдсөн эрх ашгаа сэргээлгэхээр иргэд, байгууллагаас ирүүлэх өргөдөл гомдлын тоо нэмэгдэж байна.
Энэ оны эхний 9 сарын байдлаар Хороонд ирсэн 184 өргөдөл, гомдлыг шалган шийдвэрлэх явцад нийт 72.4 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулж хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн зөрчигдсөн эрхийг сэргээлээ.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчдийн хооронд гарсан маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх, хэрэглэгчид, хөрөнгө оруулагчдын эрх ашиг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг улам эрчимжүүлэхээр үе шаттай арга хэмжээ авч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ