35 компанийн 593,269 ширхэг хувьцаа арилжигджээ

Энэ оны аравдугаар сарын 06-ний өдөр I, II, III ангиллын 35 хувьцаат компанийн 593,269 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Эрдэнэт хүнс' компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.43 хувиар өссөн бол 'Махимпекс” компанийн ханш хамгийн өндөр буюу 5.45 хувиар уналаа.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,270 ширхэг үнэт цаас 127,000,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр 'MSE ALL' индекс 1104.41 нэгж болж 2.61 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,154,491,745,067.68 төгрөг боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ