“Монгол-Хятадын Экспо” үргэлжилж байна
“Монгол-Хятадын Экспо”-ийн холбогдох арга хэмжээнүүд ӨМӨЗО-ны Хөххотод үргэлжилж байна.
Манай улсын төлөөлөгчид есдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд болсон салбар хуралдаан,хэлэлцүүлгүүдэд оролцов.
Тухайлбал,
- УИХ-ын гишүүн Л.Болд “Монгол-Хятад-Оросын худалдаа, аж үйлдвэр эрхлэгчдийн өндөр түвшний уулзалт”,
- УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын орчин болон томоохон төслүүдийг танилцуулах хэлэлцүүлэг”,
- УИХ-ын гишүүн Д.Мурат “Монгол-Хятад-Оросын уул уурхайн баялгийн ашиглалтын асуудлаарх хэлэлцүүлэг”,
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгчГ.Чулуунбаатар “Олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа, үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаарх форум”, “Боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаарх их дээд сургуулийн захирлуудын форум”,
- ГХЯ-ны Төрийн бичгийн дарга Д.Даваасүрэн “Соёлын солилцоо ба “Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалт” форум,
- ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Олон улсын Монгол анагаах ухааны хөгжил шинэчлэл” форум,
- ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга “Монгол-Хятадын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалтын асуудлаарх хэлэлцүүлэг”, “Өвсний аж ахуйн хөгжил шинэчлэл сэдэвт форум”-д тус тус оролцож, үг хэлэв.
УИХ-ын дэд дарга Я.Санжмятав есдүгээр сарын 27-ны өдөр Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг үзэн сонирхож, тус Экспод бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулж буй аж ахуй эрхлэгчидтэй уулзав.
Түүнчлэн УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид “ӨМӨЗО-ны музей”, “ӨМӨЗО-ны Шинжлэх ухааны ордон”-г үзэж сонирхов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ