Чацарганы үрийн тос нийлүүлэх гэрээ байгуулав
Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспоны хүрээнд үндэсний үйлдвэрлэгч 'ТЭСО' компани БНХАУ-ын Юхэйнхан компанитай нэг тэрбум ам.доллар буюу гурван тонн чацарганы үрийн тос нийлүүлэх гэрээг байгууллаа. Чацарганы үрийн тос нь дэлхийн зах зээл дээр нэг килограмм нь 150 ам.долларын өндөр үнэтэй бүтээгдэхүүнд тооцогддог аж.
ТЭСО компани нь энэ оноос эхлэн зэрлэг чацаргана жимсээс суперкритикал аргаар үрийн тос боловсруулан гаргах технологийг Монголд нэвтрүүлсэн аж. Ингэснээр үрийн тосны хүнд металлын агууламжийг бууруулж, олон улсын стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн болж чаджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ