"Xanadu Mines" 10 сая ам.долларын хөрөнгө босгоно
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Xanadu Mines" компани нэмэлт санхүүжилт татах боломжтойгоор 10 сая ам.долларын хөрөнгө босгохоор зорьж байна. Монголд порфир зэсийн Хармагтай ордод хайгуул хийж байгаа тус компани энэ хөрөнгөө хайгуулын ажилдаа зарцуулахаар төлөвлөж байгаа юм.
Хармагтай ордод 30 мянган метрийн өрөмдлөг хийх боломжтой гэж үзэж буй. Ямартай ч нэмэлт санхүүжилт татах гэж байгаатай холбоотойгоор Австралийн Хөрөнгийн биржид дүрмийн дагуу компанийн хувьцааны арилжааг түр зогсоосон. Есдүгээр сарын 28-аас явуулж эхлэх юм. "Тавантолгой"-оос нүүрс авч байгаа "Chalco" компанийн тухайд Хонгконгийн Хөрөнгийн биржид хувьцааны ханш нь 5.7 хувиар буурлаа. Энэ нь наймдугаар сарын 11-ээс хойших хамгийн тааруу үзүүлэлт болж байна. Шинжээчдийн хувьд, "Chalco"-ийнхувьцааны ханшийн төлөвийг нэмэгдүүлсэн.
Тухайлбал, "Hua Tai Securities"-ийншинжээчид хувьцааны ханшийн зорилтот төлөвийг 5.6 хонгконг доллараас 6.5 хонгконг доллар болгон нэмэгдүүлсэн. Тэгвэл "JP Morgan"-ийн шинжээчдийн хувьд энэ онд хувьцааны дундаж ханш нь 6.8 хонгконг доллар байх төлөвтэй байгаа гэж таамаглажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ